Сургуулийн сурагчид “Юнимат”-тай боллоо
Хотын амьдрал 5 сарын өмнө     159    0

Аймгийн Ерөнхий боловсролын найман сургууль бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Юнимат” багаж төхөөрөмж бүхий кабинеттай болж байна. Мод ашиглан төрөл бүрийн тоглоом хийдэг багажийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн санхүүжилтээр сургуулиудад өгчээ.  “Юнимат” багажийг ашиглан бүтээл хийх нь хүүхдийн гарын ур дүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байна.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  Орхон аймгийн ЗДТГ-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дээрх сургуулиуд “Юнимат” төхөөрөмжтэй болж байна.  Иж бүрэн багаж төхөөрөмжтэй кабинеттай болох сургуулиар  Ерөнхий боловсролын 2, 5,7,8,14, Жаргалант сумын сургууль, “Эрдмийн сан”, Орос сургуулийг сонгожээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)