Эрдэнэтийн бүтээн байгуулалтын туузыг хамтдаа хайчиллаа
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     109    0

Орхон аймгийн 2019 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Амарын талбайд боллоо. Энэ удаагийн жилийн ажлын нээлт өмнөх онуудаас эрс ялгаатай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг өөртөө нэвт шингээсэн, шинэлэг дүр төрх, дуу хоолойтой болж байна. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс өмнөх нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ байгуулан Эрдэнэт хотод иргэдийнхээ сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж ирсэн.

Харин 2019 оны хувьд аймгийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхлээд манай хотод үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн томоохон үйлдвэрүүд болох катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Ачит ихт” ХХК, “Эрдмин” ХХК-иуд их хотынхоо төлөө, Эрдэнэтийн иргэдийн төлөө хөрөнгө гаргаж, бүтээн байгуулалт хийхээр аймгийн удирдлагуудтай гэрээ байгуулсан юм.    

     “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаанд урилгаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар оролцсон юм. Мөн аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

Амарын талбайд хуран цугласан эрдэнэчүүдэд энэ удаад 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн 61.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжаас эхлээд инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт,  хог боловсруулах үйлдвэр, залуусын хөгжлийн ордон, эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэл, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг зэрэг иргэдэд, нийгэмд чиглэсэн  энэ удаагийн хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга эрдэнэтчүүдийн сэтгэлд нийцэж байлаа. Энэ үеэр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс 2019 онд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр 150 сая ам.доллар буюу 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр үйлдвэрийн техник технологийг шинэчлэх болсноо дуулгасан юм. Үйлдвэрийн зүгээс энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлын 80 гаруй хувь нь үйлдвэрийн техникийн шинэчлэлд үлдсэн 20 шахам хувь нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулагдах ажээ.

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг