Мэргэжлийн хяналтын санал Хотын захирагчийн албаар дамжин хэзээ хэрэгжих вэ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     135    0

Иргэдээс аймаг, орон нутгийн удирдлагуудад хандан олон янзын хүсэлт, өргөдөл, тэр бүү хэл талархал ч ирүүлдэг. Оюут багийн иргэд 25 дугаар байрны хажууд байрлах краныг буулгаж өгөөч гэсэн хүсэлтийг олон удаа гаргаж байгаа. Оршин суугчдын хувьд аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд энэ краныг буулгах тухай асуудлыг удаа дараа хөндөж  байгаа ч өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна, эрх баригчид.

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр энэ асуудалд арга хэмжээ авах талаар үүрэг өгдөг ч долоо хоногийн дараа албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Албан тушаалтнуудаас ирүүлсэн хариунаас харвал энэ кран мөддөө буухгүй, Оюут багийн 25 дугаар байр орчмын иргэдийг байнгын айдастай хэвээр байлгах нь. Иргэдийн хүсэлтэд холбогдох байгууллага болох Мэргэжлийн хяналтын газраас   “Засаг даргын орлогч С.Батжаргал краныг албадан буулгуулахад хамтран ажиллах хүсэлтийг гаргасан” хэмээх хариуг өгчээ. Харин Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Оюут багийн 25 дугаар байрны хажууд байдаг краныг буулгах талаар дөрөвдүгээр сарын 8-нд ашиглагч байгууллага болох Макдам ХХК-д багийн ажлын албанаас 1/105 дугаар бүхий албан мэдэгдэлийг хүргүүлсэн.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагч албадан буулгах тухай саналаа дөрөвдүгээр сарын 23-нд Хотын захирагчийн албанд хүргүүлсэн” хэмээх хариуг Оюут багийн иргэдэд болон аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Эндээс харвал төрийн байгууллагууд иргэдийн санал хүсэлтэд ажил хэрэгч байдлаар биш ам цагаан цаасаар л хариу өгдөг явдал үргэлжилж ард нь Оюут багийн 25 дугаар байрны иргэдэд айдас, түгшүүртэйгээр хорвоогийн шар нар, бор хоногийг өнгөрөөж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)