Эхний шалгаруулалт эхлэхэд ердөө хоёрхон өдөр үлдлээ
Мэдээ мэдээлэл 6 сарын өмнө     291    0

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийг чадавхижуулах төслийн уралдааныг Орхон аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд зарлаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Энэхүү төсөл хоёр үе шаттай явагдах агаад төслийн эхний шалгаруулалт эхлэхэд хоёрхон өдөр үлдээд байна. Төслийн удирдамж ёсоор эхний шалгаруулалт тавдугаар сарын 1-нд болно. Уншигчиддаа шалгаруулалтын журмыг хүргэж байна.

Шалгаруулах журам

•           Хоёр үе шаттайгаар явагдана.                                                                          

•           Эхний сонгон шалгаруулалтанд нийт оролцогчдийн 50 хувийг шалгаруулна.

•           Хоёр дахь сонгон шалгаруулалтанд эхний шатанд шалгарсан шилдэг 20 төслийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийсний дараах шилдэг 10 төсөлд санхүүлжилт олгоно.     

Харин хоёрдугаар шатны шалгаруулалт тавдугаар сарын 30-нд болж   Шилдэг 10 төсөлд тус бүр  төслөө амжилттай хэрэгжүүлэх “1,000,000” төгрөгийн шагнал, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлнэ юм байна. Хэрэв танд            Төслийн уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол  91929112, 99075321 утсаар холбогдож авах боломжтой ажээ.               

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)