“Хүлэг” худалдааны төв, Хүрэнбулаг баг хамгийн их бохирдолтой гарчээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     164    0

Хөрсний бохирдлын шинжилгээ судалгааг хоёр жилд нэг удаа Ус цаг уур орчны шижилгээний төвд  хийдэг байна. Орхон аймаг  хөрсний бохирдлын үзүүлэлтээр хамгийн их буюу “их бохирдолтой” гэж гарчээ. Үүнээс багуудаар харьцуулж үзэхэд Хүрэнбулаг баг, Уурхайчин багийн  “Хүлэг” худалдааны төв орчим бохирдол өндөртэй байгааг тогтоосон байна. Хөрсний бохирдлыг гэр хорооллын нүхэн жорлон, мал амьтны сэг, зэм, машин угаалга, авто засварын хаягдал, ил задгай хог хаягдал, үерийн  гуу жалганд хуримтлагдсан хаягдал үүсгэдэг байна.

Хөрсний бохирдол нь удаан хадгалагдаж үлддэг. Шар  өвс, хог хаягдал, органик нийлэг материал шатаахад хортой бодис ялгардаг. Энэ нь хүний биед удаан хадгалагддаг учраас эрүүл мэндэд хортой. Хөрсний бохирдлын улмаас халдварт болон халдварт бус өвчин үүсэх эрсдэлтэйг Орхон аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ онцолж байна.  Хог хаягдлын тухай хуулиар ил задгай хог хаях, шатаах, үерийн далан шуудуу, шугам хоолой руу хог хаях, зууханд нийлэг материалтай хог шатаахыг хориглож, торгууль оногдуулж эхэлжээ.   

Ариун цэврийн үзүүлэлт, нянгийн тоо хэмжээгээр Шанд баг цэвэр, Уурхайчин баг бага бохирдолтой, Даваат, Рашаант, Баянбулаг, Зэст баг дунд зэргийн бохирдолтой байна. Оюут, Хүрэнбулаг, Бүрэнбүст, Согоот, Цагаанчулуут, Булаг, Наран, Баянцагаан, Говил, Дэнж, Эрдэнэ, Уртбулаг, Яргуйт, Их залуу, Уртын гол баг их бохирдолтой гэж гарчээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)