Өөрийн гэсэн том бизнесийг хэрхэн босгох тухай бизнес танилцуулга болно
Онцлох мэдээ 3 сарын өмнө     217    0

Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус, эрүүл амьдралын хэв маягтай, амжилттай бизнес эрхлэгч болж, амьдралаа 100 хувь гартаа авахад чинь туслах онцгой бизнес танилцуулга болох гэж байна.

Өнөөгийн хүн төрөлхтний бизнесийн гол загвар болоод буй гайхалтай маркетингийн талаарх цэгцтэй ойлголтын хамт танд шинэ санаа, шинэ эрч хүчийг өгөх энэхүү танилцуулгыг дэлхийд алдартай АНУ-ын 4Life компанийн монгол дахь дистрибьютерүүдийн нэгдсэн баг болох ILT (International Leaders Team) багийн гишүүд зохион байгуулж байгаа юм.

4Life компани нь байгаль эхээс бидэнд өгсөн хамгийн үнэтэй бэлэг болох хүний биеийн цусанд агуулагдаж, дархлаа тогтолцоог удирдаж, сургаж байдаг ухаалаг уургийн молекул - трансфер фактор дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Уг компани албан ёсоор 100 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсад орж ирээд хэдийнээ 10 жил болоод байна. Энэхүү гайхалтай уургийн молекулыг хэн нэгэн эрдэмтэй хүн зохиож бий болгоогүй. Хүн гэдэг зүйл амьтан бий болсон цагаас эхлэн бидний биеийн салшгүй хэсэг болж хөгжсөөр иржээ. Харин тэртээ 1949 онд АНУ-ын дархлаа судлаач, дархлаа судлалын салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг Шэрвүүд Лоурэнс хүний цуснаас олж нээсэн байдаг.

Дэлхий нийтэд хамгийн шилдэг дархлаа зүгшрүүлэгч хэмээн танигдаад байгаа, Монгол улсын Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл бүхий трансфер факторын бүтээгдэхүүнүүд, эрүүл амьдралыг хэвшүүлж өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх Трансформ хөтөлбөр болон  олон монгол гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдэж, амьдралыг нь өөрчилсөөр байгаа гайхамшигт маркетингийн танилцуулгыг нэг дор өгөх энэхүү үйл ажиллагааг 2019 оны 4-р сарын 27-ны бямба гаригт “Амгалан оршихуй ордон”-д 15 цагт зохион байгуулах юм.

Хорин нэгдүгээр зууны бизнесийн голлох загварыг ашиглан, хувь хүний хувьд хөгжиж дэвжин, дэлхийд алдартай бүтээгдэхүүн дээр тулгуурласан, танаас хамааралгүйгээр орлого оруулдаг өөрийн гэсэн том бизнесийг хэрхэн босгож, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар бодит амжилтанд хүрсэн мэргэшсэн лидерүүдээс сонсох боломж тэр бүр олдохгүй.

Энэхүү танилцуулгад оролцсоноор та ямар ч бизнесийг эрхлэхэд хэрэг болох олон сайхан мэдээллийг сонсох юм. Та бүхнийг уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8915-1499 дугаарын утаснаас авч болно. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг