Хөвгүүд алт, охид хүрэл медаль хүртэж шигшээ 16-д шалгарчээ
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     146    0

Монголын хүүхдийн спортын VI наадмын “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Баянхонгор аймагт боллоо. “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Баянхонгор, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл гэсэн 6 аймгийн эрэгтэй эмэгтэй 12 багийн 150 орчим өсвөрийн волейболчид багш дасгалжуулагчдийн хамт оролцлоо. Энэхүү тэмцээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын санаачлан байгуулсан Орхон аймгийн өсвөрийн волейболын Б.Бямбасүрэн дасгалжуулагчтай эрэгтэй баг тамирчид нэгдүгээр байр, Д.Одгэрэл дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид гуравдугаар байрт шалгаран алт, хүрэл медалийн эзэд болж, Монголын хүүхдийн спортын VI их наадмын өсвөрийн волейболын шигшээ 16-д шалгарлаа. Монголын хүүхдийн спортын VI их наадмын өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан шигшээ 16 багийн тоглолт ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох аж.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)