Хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгоно
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     198    0

Энэ жилийн хувьд өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрт Баян-Өндөр сумын 800 айл өрх хамрагдахаар өргөдлөө өгчээ. Баян-Өндөр сумын ЗДТГ болон ХХААГ хамтран  төмс хүнсний ногоо тариалах хүсэлтэй айл өрхүүдэд үр олгох, хүнсний ногоо тарих аргачлал, сургалт мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм.  Газар тариалан эрхлэх боломжтой айл өрхүүд усалгааны асуудлаа шийдсэн байх шаардлагатай.  Өнгөрсөн жилүүдэд төмс хүнсний ногооны тариалалт сайн байсан.  Өөрсдийн хүнсний хэрэгцээг хангахаас гадна  төмс, хүнсний ногоо тариалсан иргэд намрын ногооны үзэсгэлэнд оролцсон гэдгийг Баян-өндөр сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн  М.Мөнхбаатар хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)