Төрийн албан хаагчид БНСУ-д туршлага судлах хөтөлбөрт хамрагдана
Нийгэм, Улс төр 6 сарын өмнө     262    0

Тус уулзалтаар БНСУ болон Монгол улсын Төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах,  БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлын Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах, мөн БНСУ-Монгол улсын хамтарсан Олон улсын соёл солилцооны төвийг байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр харилцан тохиролцлоо. Энэхүү ажлын түүчээ болгон 2019 оны тавдугаар сарын 1-нд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” болон БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн хооронд “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг” –ийг Эрдэнэт хотноо байгуулахаар боллоо.  Мөн тус өдөр Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид дунд БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамрагдах сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөжээ.

БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүнээр Сөүл хотын дарга Пак Вон Сүн ажилладаг бөгөөд Удирдах зөвлөлд нь БНСУ-ын үе үеийн 40-н хотын дарга ажилладаг юм байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)