ХӨШӨӨ ДУРСГАЛУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА
Хотын амьдрал 5 сарын өмнө     122    0

Эрдэнэт хотын түүхэн үйл явдал, их бүтээн байгуулалтын үеэр бий болсон хөшөө дурсгалыг сэргээх ажлыг хийх гэж байна. Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас 13 хөшөөг засварлахаар болжээ. Ингэхдээ хөшөө дурсгалын  түүхэн шинж байдлыг өөрчлөлгүйгээр өнгийг сэргээх, эвдрэл гэмтлийг янзлах юм.

Орхон аймгийн хэмжээнд 25 гаруй хөшөө дурсгал, баримал байдаг. Үүнээс гадна Баян-Өндөр, Жаргалант суманд байрлах хуучин хөшөө дурсгалыг олж засварлах хэрэгтэй байгааг Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхдалай хэллээ. Энэ ажилд 15 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.          Эрдэнэт хотод “Амарын хөшөө”, “Майхан хөшөө”, “Отгонбилэгийн хөшөө”, “Трактортой хөшөө”, “Жанжингуудын хөшөө”, “Эгшиглэн зэс баримал”, “Ардчилал 10 дурсгал”, “Карл Марксын шигтгэмэл зураг” зэрэг дурсгалын хөшөө баримлууд байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)