С.Магнайсүрэн: Түрээсийн орон сууцны нэг метр кв-ын үнэ орон нутагт 4000 төгрөг байна
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     70    0
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн түрээсийн орон сууцны талаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийг хүргэж байна. -Түрээсийн орон сууцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл ажил дуусаагүй байна.Энэ ажил яагаад саатаад байна вэ.Иргэдийн дунд маш их хүлээлт байна? -Дөрвөн аймаг, нийслэл Улаанбаатар хотод нийлээд 1562  айлын орон сууц ашиглалтад оруулаад зарим хэсгийг нь түрээсийн орон сууцад авах үүргийг Засгийн газраас манай яаманд өгсөн. Гэвч Буянт-Ухаад баригдаж байгаа 972 айлын орон сууцны гол магистрал шугамыг хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр босгосон халаалт шугамыг холбох зураг анхнаасаа хийгдсэн байсан.Яг холбох дээрээ тулсан хувийн хэвшлийн тухайн байгууллага зөвшөөрөл өгөөгүй.Улсаас 15 тэрбум төгрөг төл, үгүй бол яваандаа төлнө гэсэн баталгаа гаргаж өг гэдэг шаардлага тавьсан.Бид Засгийн газрын өмнөөс ямар нэгэн баталгаа өгөх эрх байхгүй учраас энэ асуудал мухардаж, тодорхой хугацаа алдсан.Ингээд мэргэжлийн байгууллагын хувьд шугам сүлжээ, ачааллыг нь тооцож байгаад зургаа шинэчилж гаргаад холболтоо хийсэн.Энэ оны хоёр, гуравдугаар сард холболтоо хийгээд өнөөдрийн байдлаар халаалтаа бүрэн авчихсан байна.Ингээд дотор заслынхаа ажлыг хийгээд явж байна.Бид хоёр өдөрт газар дээр нь ажиллаж байгаа.Тавдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. -Түрээсийн орон сууцны хүлээлт иргэдийн дунд маш их байна.Ямар хүмүүсийг хамруулах журмаа баталсан уу.Ямар шаардлага хангасан хүмүүс түрээсийн орон сууцанд орох боломжтой вэ? -Засгийн газрын гишүүдээс Улаанбаатарт барьж байгаа 972 айлын орон сууц, дөрвөн аймагт баригдах 600 гаруй айлын орон сууцны хэдийг түрээсийн орон сууцны санд авч, хэдийг борлуулах вэ гэдэг асуудлаар санал аваад явж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар тооцоолж байгаа.Гэхдээ зарим яам тухтай тооцож саналаа өгнө гэж байгаа учраас нэг долоо хоног хойшлож магадгүй.Ер нь дөрөвдүгээр сарын 20-ны үеэр эдгээр орон сууцыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь Засгийн газрын тогтоолоор маш тодорхой болно. Үүний дараа тавдугаар  сарын 1-н гэхэд 972 айлын орон сууцаа бүрэн ашиглалтад авна. Нийт иргэддээ холбогдох журмын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ. -Шинэ журам батлах уу? -Өнөөдрийн хэрэгжээд явж байгаа журмаар зорилтод бүлгийн иргэд буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэн, амьжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны дөрвөн хүүхэдтэй эцэг эх гэх мэт зорилтод бүлэгт тодорхой тооны квот олгох журамтай. Энэ журмаараа хэрэгжүүлнэ гэсэн тооцоотой байгаа. -Гол нь урьдчилгаа төлбөргүй иргэд түрээсэлж байгаад зээлд хамрагдаж байраа өөрийн болгон авах боломжтой гэж ойлгож байгаа? -Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг оруулна.Өөрөөр хэлбэл, түрээслээд өмчлөх эрхийг нээнэ.Нэгдэх хэсэг нь, өөрийнхөө орлогоор урсгал зардал, түрээсийн төлбөрөө төлөх зорилтод бүлгийн иргэд байна.Тэд түрээсийн гэрээгээр таван жил хүртэлх хугацаагаар амьдарна.Хоёр дахь хэсэг нь түрээслээд түрээсийн төлбөр дээрээ нэмээд тодорхой хэмжээний мөнгө төлөөд ипотекийн зээлд хамрагдах шаардлагатай 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд ипотекийн зээлд хамрагдаж тухайн орон сууцаа өмчлөх боломжийг нээнэ.Гурав дахь хэсэг нь түрээсийн таван жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авах боломжийг нээнэ. -Метр кв нь ямар үнэтэй борлуулагдах вэ? -Буянт ухаа 1,2-ын метр квадратын үнэ нэг сая 380 мянган төгрөг байгаа. Үүнээс өндөр тогтохгүй байх.Түрээсийн үнийн тухайд Улаанбаатар хотод метр кв нь 6000 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байгаа. Эх сурвалж: “Itoim.mn”
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг