Эрдэнэтийн “Эдийн засгийн форум 2019” олон улсын анхаарлын төвд байна
Онцлох мэдээ 4 сарын өмнө     124    0
Орхон аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой  “Эдийн засгийн форум 2019” нээлтээ хийлээ.  Хэдийгээр ганцхан өдөр болж байгаа ч энэ удаагийн эдийн засгийн форум гадаад дотоодын зочин төлөөлөгчдийн анхаарлын төвд байж Эрдэнэт хот хаврын энэ өдөр эдийн засгаар “амьсгалж” байна. Форумыг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ, “...Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ, БНХАУ, БНСВУ-ын Элчин сайдын яам болон НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Жайка олон улсын байгууллага, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Форумын гол ач холбогдол нь аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэгдэх юм” хэмээв. Өнөөдөр дэлхий дахины улс орнууд тодорхой хэмжээнд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлж бодлогын баримт бичгээ боловсруулаад байгаа. Манай улсын хувьд ч  “Монгол Улсын Тогтвортой хөгжил 2030” үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг 2016 онд УИХ-аас батлан гаргасан.  Энэхүү үзэл баримтлалын хүрээнд Орхон аймаг “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгээ   баталж өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд танилцуулав. “Эдийн засгийн форум 2019”-д  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Энхсайхан,”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн,  ОХУ-ын Худалдааны төлөөлөгч  М.В.Васильев, БНХАУ-ын  ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шүэ Жүн, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “ЭТИС” хөтөлбөрийн захирал, доктор Карин Райнпрехт, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жан Паскал Гану нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хүрэлцэн ирж мэндчилгээ давшүүлсэн юм.  Бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хүн амын нутагшил, суурьшлын талаар, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичгийн талаар, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих талаар олон илтгэл, танилцуулга хийгдэнэ. Бүтэн өдрийн турш үргэлжлэх эдийн засгийн форум нь нэгдсэн хуралдаанаас гадна “Нийгмийн тогтвортой хөгжил”, “Эдийн засгийн тогтвортой хөгжил”, “Байгаль орчны тогтвортой хөгжил”, “Засаглалын тогтвортой хөгжил” нэрийн дор салбар хуралдаан болж байна. Эдгээр нэгдсэн болон салбар хуралдаанд эрдэмтэн судлаачдын 20 гаруй илтгэл тавигдаж хэлэлцэж байна. [sgmb id="1"]  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг