“Нэг хором хүлээ” арга хэмжээ зохион байгуулна
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     49    0
Өнгөрөгч нэг сарын хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг хором” хөдөлгөөнийг өрнүүлсэн.  Аян амжилттай болж үр дүнгээ өгсөн гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Тэгвэл үргэлжлүүлэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Нэг хором хүлээ арга хэмжээг эхлүүлэхээр болжээ. Улсын хэмжээнд ойлголцох нэг хором буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Нэг хором” аян өнгөрөгч 3-р сард өрнөсөн. Манай аймгийн хувьд энэ арга хэмжээнд 8 мянга гаруй иргэд оролцож, гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үр дүн гарчээ.  “Нэг хором” арга хэмжээг цахим орчинд сурталчлан таниулах, оюутан залуус хүүхэд багачууд идэвхтэй оролцсон байна. Олон нийтэд сурталчлан таниулах  нөлөөллийн  ажил нь үр дүнгээ өгсөн гэдгийг  Цагдаагийн газраас мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн аймгийн  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Нэг хором хүлээ” арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.  Зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг.  Тиймээс жолооч та  нэг хором хүлээснээр зам тээврийн осол аваараас сэргийлэх юм. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох дүрэм журмаа мөрдөх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг олон нийтэд таниулах сурталчлах ажилд автомашин сонирхогчдын холбоотой хамтран ажиллахаар болсон байна.  Зэвсэгт хүчний 186, 110-р ангийн алба хаагчдад “Нэг хором  хүлээ” аяныг танилцуулна.  Автомашин сонирхогчдын холбоотой хамтарч автомашин мотоциклийн цувааг явуулж замын хөдөлгөөнд соёлтой оролцох нэг хором хүлээхийг уриалж байгааг  Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч М. Эрдэнэбат  мэдээллээ. [sgmb id="1"]  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг