Прокурорын газраас сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна
Мэдээ, мэдээлэл 6 сарын өмнө     45    0
Техник, технологи, харилцаа холбооны хурдацтай хөгжлийг даган цахим ертөнцийн хэрэглээг даган олон нийтийн цахим сүлжээ буюу “фейсбүүк”, “инстаграм” ашиглан бусдыг хуурч мэхлэх, залилах замаар олон тооны иргэдийг хохироож, энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.  Тухайлбал, аймгийн прокурорын газраас сүүлийн 2 жилийн байдлаар бусдын “фейсбүүк” хаягийг ашиглан иргэдийг залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар нийт 22 хэрэгт хяналт тавьж, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд шилжүүлж шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны гуравдугаар  сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт нийт 16 гэмт хэргийн шинжтэй хэргийг мөрдөн шалгаж, эзэн холбогдогчийг тогтоох ажиллагаа хийгдэж байна. Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн арга барилыг судалж үзэхэд дийлэнх нь олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” болон хувийн цахим шуудангаар сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр гэмт үйлдлээ хэрэгжүүлж байна.  Энэ төрлийн залилан нь гол төлөв таны нийгмийн сүлжээн дэх нэр, зургийг хуулбарлан шинэ хаяг нээж таны өмнөөс найзуудаас тань мөнгө зээлэх эсвэл фэйсбүүкийн нууц үгээ хэт амархан хийснээс болж бусдад боломж олгож ийм гэмт хэрэг гарахад хүргэж байна. Ингэхдээ бусдын “фейсбүүк” хаягаар орж байршуулсан зураг, хөрөг, харилцдаг найз нөхөд, хамаатан садан зэргийг судлан тэдгээрийн өмнөөс фэйсбүүк, мессенжер хаягийг нь ашиглан “..найздаа мөнгө зээлээч..” гэх утга бүхий цахим захидлыг найзууд руу нь илгээн хохироож байгаа гэмт хэрэг зонхилж байна. Иймээс иргэд олон нийтийн сүлжээ ашиглахдаа: Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх. Хэрэглэж буй нууц үгийг тогтмол хугацаанд өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх. Цахим орчинд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах содон/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх. Найз, нөхөд болон бусад танил хүнээс мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасны дараа шийдвэрлэж байхыг зөвлөж байна.             Иймд иргэд Та бүхэн цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг тус аймгийн Прокурорын газраас анхааруулж, сэрэмжлүүлж байна. Орхон аймгийн  Прокурорын газар хэвлэл мэдээллийн алба[sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)