Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
Мэдээ, мэдээлэл 6 сарын өмнө     45    0
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцэхээс гадна Исламын шашинтнуудын нарны баяр буюу хаврын баяр тохиодог . Энэ жил наурызын баярыг Балканаас Хар тэнгис, Төв Азиас Ойрхи Дорнод хүртэл дэлхий даяар 300 сая хүн тэмдэглэж байна. Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай бөгөөд нарны баяр ч гэж нэрлэдэг. Цагаан сар, шинэ жил, зул сарын баярын адил дэлхийн исламын шашинтнууд, Монголын казах түмэн гэр бүлээрээ цуглаж, идээ шүүс бэлтгэн найрладаг уламжлалтай. Эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй хэмээн судлаачид ярьжээ. Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Турк, Туркменистан, Орос, Ирак болох Казахстан зэрэг орнуудын хүсэлтээр НҮБ Олон улсын наурызын баярыг 2010 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ. [sgmb id="1"] Өнөөдөр манай аймагт 180 гаруй өрхийн 800 гаруй казах иргэд ажиллаж амьдарч байна. Ингээд казах түмэндээ Хаврын баяр, Наурызын баярын мэндийг хүргэж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)