Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
Онцлох мэдээ 3 сарын өмнө     24    0
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэийг нэмэгдүүлэх Өргөтгөл байгуулах төслийн нээлтийн ажиллагааг хийлээ. Уг ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэт ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар,  гүйцэтгэгчээр шалгарсан “Хунань” группийн төлөөлөл оролцлоо. Орхон аймаг жил бүр хүрээгээ тэлж, шинэ хорооллууд баригдаж, 7, 7A, 10, 11A  хорооллын барилгын ажил эхэлсэн. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дагаад ДЦС-ын сүлжээний групп бойлерын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх Өргөтгөл ашиглалтад орсноор Эрдэнэт ДЦС ТӨХК жилд 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. Эрдэнэтийн ДЦС-ыг СС-50 МВт-ын турбогенератораар өргөтгөж, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлерыг ялтсан бойлероор шинэчлэх, шинээр градерн барих бүрэн хэмжээний шинэчлэлийн энэхүү төсөл нь нийт  51,8 сая ам долларын өртөгтэй. Техник, технологийн уг шинэчлэлийг хийснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөх, цахилгааны өөрийн өртгийг 65,04 төгрөгөөр бууруулах боломж бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлахдаа тус улсын “Экзим” банкны хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний яамны тендерийн үнэлгээний хороо төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Хунань” компанийг шалгаруулсан байна. Ийнхүү хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу бүтэн жил үргэлжлэх уг төслийн ажлыг эхлүүлсэн юм. Өргөтгөлийн нээлтийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус хамт олноос ээлжийн засварчин П.Амарсайхан, зуухны машинист С.Ганчимэг нарыг Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ. Уг Өргөтгөлийн барилгын шав тавих ёслолыг уригдсан зочид, станцын ажилтан ажиллагсад хийж, төслийн багийнхан дурсгалын зураг татууллаа. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг