Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Хотын амьдрал 4 сарын өмнө     23    0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрөөс буюу  сарын 18-наас баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 , өдөртөө 3-8 хэмийн хүйтэн байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах.Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг