Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
Хотын амьдрал 4 сарын өмнө     23    0
“Энэ хүнийг Эрдэнэ гэнэ” хэмээн “Тунгалаг Тамир” Монголын уран сайхны кино эхэлдэг бол аймгийн Засаг даргын даваа гарагийн энэ удаагийн шуурхай зөвлөгөөн “Энэ хүнийг Ч.Алтангэрэл гэнэ. Гурван замын постны дарга хэмээн танилцуулсанаар эхэллээ”. Засаг дарга Д.Батлутын хувьд ажлаа авсан цагаасаа эхлэн гурван замын постын мөнгө хураалтын журманд өөрчлөлт оруулах улмаар өөр газар нүүлгэн шилжүүлэх талаар хөөцөлдсөн. Гурван замын уулзварт байх пост буюу мөнгө хураах хэсэг нь босоо удирдлагатай Замын тээврийн яамны сайдын мэдлийн байгууллага аж. Орхон аймгийн дугаартай машин Жаргалант сум руу орох гарахдаа байнга 1000 төгрөг төлдөг. Өөрийн аймгийнхаа нутаг дэвсгэрт зорчиж байж мөнгө төлдөг нь үнэндээ шударга бус л даа. Гэтэл бид чинь энүүхэн Булган аймгийн Орхон сум, Булганы төв орохдоо ч мөнгө төлдөггүй. Гэтэл Жаргалантад байгаа төрөл садантайгаа уулзах гээд зорих бүртээ 1000 төгрөг Авто замын санд тушаана. Яамны зүгээс өгсөн тайлбарт “Улсын чанартай А1001 тоот зам танай аймгийн төвөөр дайран өнгөрч байгаа. Улсын чанартай авто замаас зам ашигласны мөнгө болох 1000 төгрөг авах хураамжтай. Засгийн газрын 103 дугаар тогтоолоор хураамжийн мөнгийг л авч байна” гэдэг аж. Сүүлдээ аймгийн удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийн үүднээс энэ постыг нүүлгэх санал гаргаад байгаа. Саяхан даа, энэ өвөл Жаргалант сумын зүүн талд Замын цагдаагийн кабон байгуулсан. Түүний хажууд л энэ постыг байгуулчихъя. Эсвэл Хөшөөтийн давааны наад талын хонхорт байгуулчихсан ч яадгийм. Хяналтын постоор жирийн өдөрт 700-1000, баяр ёслолын үеэр 5000 хүртэл машин нэвтэрдэг аж. Энэ мэт асуудлыг нь хэлж, ярьж хөөрөх гэхлээр Гурван замын постын дарга, удирдлага нь олддоггүй. Яамны сайдын шууд захиргаанд байдаг гээд аймаг, орон нутгийнхантай тоож дуугардаггүй, олддоггүй байсан  удирдлагыг нь олж авчран өнөөдөр ийнхүү дарга нартай танилцуулсан нь энэ. Ч.Алтангэрэл дарга энэ албанд томилогдоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэнэ. [sgmb id="1"]Сонирхолтой нь,  Эрдэнэтчүүд  төдийгүй аймаг, орон нутгийн дарга нар бүгд л гурван замын пост гэж ярьж хэлээд байгаа болохоос энэ байгууллагын албан ёсны хаяг, нэршил нь, удирдлага нь “Хангалын голын гүүрийн ахлагч” нэртэй ажээ.    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг