Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
Хотын амьдрал 1 жилийн өмнө     149    0
УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Засгийн газрын 91 тоот тогтоолыг хангах зорилгоор сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд 49 хувийн талаас томилогдсон найман албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь лацдаад байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Д.Баатаржав Эрдэнэтэд ажиллаж үйлдвэрийг цагдаагийн хүчитгэсэн хамгаалалтад аваад байна.