Өнөөдрөөс нэг удаагийн гялгар уутыг хэрэглэхгүй
Нийгэм, Улс төр 6 сарын өмнө     46    0
Засгийн газраас иргэдийн  өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг нэг удаагийн нийлэг гялгар уутны худалдааг хориглох шийдвэрийг гаргасан.  Уг шийдвэрийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм байна. Энэ талаар аймгийн БОАЖГ, МХГ, ЭМГ, ХОХБТХ-ийн хамтарсан ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.         Засгийн тогтоолоор бүх төрлийн 0,035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон шийдвэрийг гаргасан байдаг. Манай аймгийн хувьд уг шийдвэрийн  хэрэгжилтэд БОАЖГ, МХГ, ХОХБТХ, ЭМГ гэсэн байгууллагууд хяналт тавин ажиллах юм байна. Гялгар уутны хэрэглээг хязгаарласнаар агаар хөрсний бохирдол буурч, хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн  албаныхан хэлж байна. Тиймээс иргэддээ хандаж гялгар уутнаас татгалзаж, даавуун болон цаасан уутыг хэрэглээндээ хэрэглэж байхыг зөвлөлөө. Иргэн та хэрэглээндээ зөвхөн даавуун тор хэрэглэснээр жилд 22 мянган гялгар уутнаас татгалзаж байна гэсэн үг юм.  Өдөр тумын хүнсний болон ахуйн гялгар уут нь хар тугалга орсон нэгдлийг хайлуулж хийдгээрээ онцлог маш бат бөх бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас ахуйн хэрэглээнд маш өргөн хэрэглэгддэг байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан статистик тоон судалгаанаас харвал дэлхийн хэмжээнд жил тутамд 1 тэрбум орчим гялгар уут үйлдвэрлэж байна. Тэгвэл жилд тэрбумаар нь  үйлдвэрлэж байгаа тэдгээр гялгар уутнууд эцсийн шатанд хаачдаг вэ гэвэл ерөөсөө байгаль орчинд хаягдаж хамгийн дээд тал нь 1000 жил болж задарч маш удаан хугацаагаар байгаль орчны хөрс, агаарыг бохирдуулдаг байна. Тиймээс та бид өнөөдрөөс эхлэн гялгар уутнаас татгалзаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, байгаль эх дэлхийгээ хайрлаж  өдөр тутмын хэрэглээндээ зөвхөн даавуун болон цаасан уутыг хэрэглэж хэвшихийг мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.[sgmb id="1"] Р.Ханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг