Буцалтгүй тусламжийн хүрээнд Эрдэнэт хот цасны машинтай болно
Мэдээ, мэдээлэл 5 сарын өмнө     42    0
    Япон улсаас Монгол улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такаока болон аймгийн Засаг дарга Д.Батлут нар Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын цас цэвэрлэх машин тээвэрлэх төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа Өнгөрөгч 2018 онд аймгийн Засаг дарга Д.Батлут Япон улсын Такамачи хотын удирдлагуудтай уулзаж цасны машин авах хүсэлт тавьсан байдаг. Такамачи хотын удирдлагууд хүсэлтийг хүлээн авч цасны машиныг хамтын ажиллагааныхаа хүрээнд үнэ төлбөргүй, буцалтгүй тусламж хэлбэрээр өгөхөөр тохиролцсон байна. Энэ хүрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд өөрийн биеэр айлчиж цас цэвэрлэх машин тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр  аймгийн удирдлагуудтай уулзаж гэрээг үзэглэснээр манай аймаг анх удаа олон үйлдэлт цас цэвэрлэх цасны машинтай болох юм. Уг цас цэвэрлэх машин нь олон үйлдэлтэй, өөрийн өртөг нь 500 гаруй сая төгрөг бөгөөд тээвэрлэлтийн зардлыг  тус хөтөлбөрийн хүрээнд Япон улсаас 100 хувь хариуцах ажээ. Дээрх буцалтгүй тусламжийн төсөл нь нийт 20.750 ам.долларын санхүүжилттэй, “Өвсний үндэс –Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зургаа дахь төсөл агаад нийт дүнгээрээ  375.476 ам.доллар болж байгаа юм. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 529 төсөл хэрэгжээд байгаа юм. Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг байна. Р.Ханд [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг