Хэнийг ч орхигдуулахгүй, ямар ч газрыг үлдээхгүй ажиллах гэнэ
Онцлох мэдээ 6 сарын өмнө     45    0
Аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан баасан гарагт боллоо. Хуралдаанаар *** Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай *** Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай *** Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод “Хэнийг ч орхигдуулахгүй, ямар ч газрыг үлдээхгүй” ажиллахыг тусгасан байдаг. Тэгвэл энэ удаад аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг гарч орон нутагтаа Тогтвортой ногоон хөгжлийн бодлого боловсруулахаар ажиллажээ. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнуудын зөвлөх үйлчилгээний багийг урьж ажиллуулсан байна. Тэд өнгөрөгч оны намраас эхлэн ажиллаж аймгийн хэмжээнд Тогтвортой ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж түүнийгээ ийнхүү аймгийн ИТХ-аар батлуулсан юм. Тогтвортой ногоон хөгжлийн бодлого нь дараах үндсэн дөрвөн чиглэлээр хөгжих юм. Үүнд *** Нийгмийн тогтвортой хөгжил *** Эдийн засгийн тогтвортой хөгжил *** Байгаль орчны тогтвортой  хөгжил *** Засаглалын тогтвортой хөгжил зэрэг багтах юм. Ийнхүү манай аймгийн хувьд бусдаас анх түрүүнд Тогтвортой ногоон хөгжлийн бодлого боловсруулж баталснаар хэнийг ч орхигдуулахгүй, ямар ч газрыг үлдээхгүй гэсэн Тогтвортой хөгжлийнхөний зорилтод дуу хоолойгоо нэгтгэн өөрийн гэсэн “Мөрийн хөтөлбөр”-тэй болж байна. Зорилтыг 2026 он хүртэл хэрэгжүүлэх агаад үүнд нийтдээ 239.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд манай аймаг Тогтвортой ногоон хөгжлийн бодлоготой болсноор түүний харьяа байгууллага болон Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банктай ч хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байгаа юм. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг