Ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаа хийв
Мэдээ мэдээлэл 1 жилийн өмнө     221    1
     Монголын хүүхдийн спортын VI их наадам есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Наадмын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, спортын холбоодын тэргүүнээс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын хэсэг байгуулагджээ. Спортын 40 гаруй төрлөөр зохион байгуулагдах энэ удаагийн хүүхдийн их наадамд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн, уралдаан аймгийн хэмжээнд эхлэх гэж байна. Хамгийн түрүүнд  өвлийн спортын төрөлд оролцох хүүхдүүдийг шалгаруулах ажээ. Харин  спортын их наадмын гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд оролцох баг тамирчдыг бүсийн чанартай уралдаан тэмцээнээс тодруулах гэнэ. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг орлогч дарга А.Түвшинжаргал ахалсан агаад тэд анхны хуралдаанаа хийлээ. Хүүхдийн спортын их наадам нь өсвөр залуу үеийг спортоор хичээллүүлэх, тэднийг их спортод оролцуулах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох  зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Монгол Улсын Засгийн газрын 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадам 2015 онд спортын 42 төрлөөр болсон. Уг наадамд манай аймгийн хувьд спортын 17 төрөлд н 2000 гаруй хүүхэд оролцож байжээ. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)