У.Хүрэлсүх: Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана
Онцлох мэдээ 6 сарын өмнө     46    0
   Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 21, 22-нд Төрийн ордонд боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын дарга нар болон бүх сумдын Засаг дарга нар оролцсон байна. Зөвлөгөөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, санхүүгийн ил тод байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хаврын бэлтгэл ажлаа хангах, байгаль орчны бодлого зэргийн талаар хэлэлцсэн юм. Зөвлөгөөнд оролцогчдод хандан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой үүрэг даалгаюар өгч, ажлын хариуцлага алдсан дарга нартай хатуу хариуцлага тооцно гэж санууллаа. Тэрбээр,   Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана гэж мэдэгдсэн юм. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулсан гэдгээр  ажлыг нь дүгнэнэ гэдгийг анхааруулав. Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиэ ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болгов. Мөн -  Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэх -  Нэр бүхий есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламжаас гадна 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулж, чанар, гүйцэтгэлд анхаарах -  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, танил талдаа өгөхийг таслан зогсоох, иргэдийн оролцоог хангах, ил тод, шударга байх зарчмыг алдагдуулахгүй байх -  Төрийн бодлого, ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, нийгмийн баталгааг нь хангах, сургаж чадавхжуулах, шатлан дэвшүүлэх зарчим баримтлах -  Байгууллага, орон нутагтаа хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, хариуцлагатай байж бусдыгаа манлайлах -  Хууль бус төлбөр хураамж авч хяналтгүй зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж танил тал, хамаарал бүхий этгээдээ шалгаруулдаг, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйл бий болгосон, улстөрждөг, иргэдэд хүнд сурталтай ханддаг зэрэг дутагдлыг зогсоох -  Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах. Иргэдэд учирч байгаа бэрхшээлтэй асуудал, хэрэгцээ, шаардлагыг нь мэдэрч, төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүнд нийцүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх -  Малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж, мал төллөлтөд хариуцлагатай хандах. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах -  Байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах. Шаардлагатай бол дээд шатны байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч байх [sgmb id="1"] -  Төрийн албан хаагчдын хариуцлага, санаачилгагүй байдлаас болж гарах гэнэтийн аюул, ослыг эрс бууруулах, хүний амь нас, тэр дундаа хүүхдүүдийн амь нас үрэгдэх явдлыг таслан зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч байх -  Түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах. “Соёлын биет бус өв”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг