22 каратын Алтан маркны эргэн тойронд
Онцлох мэдээ 4 сарын өмнө     23    0
Аливаа улс орны тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа нь марк байдаг хэмээн түүнийг сонирхон цуглуулагчид, марк судлаачид хэлдэг нь нэг их хэтийдсэн хэрэг биш. Маркыг Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу бүтээдэг байна. Марк нь энгийн алтан гэж байдаг аж. Манай улс маркыг гүйлгээнд гаргаж эхэлсэнээс хойших энэхүү 95 жилийн түүхэнд ердөө гуравхан удаа алтан марк гаргаж байжээ. Хамгийн анх 1982 онд улаан номонд орсон ам амьтны талаар алтан марк гаргасан бол Чингис хааны сэдвээр хоёр удаа алтан марк гаргасан байна. Тэгвэл дөрөв дэх нь ийнхүү “Эрдэнэт 40” нэртэйгээр мэндэллээ. Энэхүү маркны серийн дугаар нь 1041, гүйлгээнд гарсан анхны өдөр нь 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байлаа. “Эрдэнэт 40” алтан маркыг ердөө 5000 ширхэг хэвлэжээ. Маркын хэмжээ нв 50х36, блокын хэмжээ нь 82х113 см аж. Офсет 4 өнгө, 22 каратын алтан бүрэлт, товгор хэвлэлтийн аргаар бүтээсэн байна. Маркны дугтуйны үнэ 30 мянган төгрөг, анхны өдрийн дугтуй 300 ширхэгээр худалдаанд гарчээ. Маркны зураачаар Ч.Бат-Эрдэнэ ажилласан бол дизайнераар нь Ж.Ганхуяг ажилласан байна. Маркны тайлбар: Уг марканд уурхайчин залуу, Эрдэнэтийн овооны орд газар, Белаз машиныг алтан ялтсан дээр хийжээ. Харин блокны чимэглэлд Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Сүхбаатарын одон, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төв байр, анхны баяжмал, 40 жилийн ойн лого, “Найрамдал өндөрлөг” дурсгалт хөшөө, Белаз машины жолооч, уурхайчдыг дүрслэн харуулсан байна. Энэхүү алтан маркны анхныхыг Монголын маркын музейд хадгалуулав. [sgmb id="1"]  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг