“Эрдэнэт үйлдвэр” Алтан марканд мөнхөрлөө
Онцлох мэдээ 4 сарын өмнө     24    0
Тэртээ 1924 онд Монгол улс түүхэндээ анх удаа маркыг гүйлгээнд  гарган шуудангийн үйлчилгээнд ашиглаж иржээ. Энэхүү 95 жилийн хугацаанд Монгол улсын шуудангийн үйлчилгээний зориулалтаар марк гаргахын зэрэгцээ алтан маркыг гаргаж ирсэн түүхтэй аж. Түүхэн энэ хугацаанд ердөө гуравхан  удаа л алтан марк гаргасан байх юм. Тэгвэл өнөөдөр Монголын түүхнээ дөрөв дэх алтан марк төрөн гарсан  үйл явдал тохиолоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойд зориулан “Монгол шуудан” ХК-иас гаргасан “Эрдэнэт 40” тусгай технологи бүхий алтан маркны анхны хувийг компанид хүлээлгэн өгөх ёслол болов. Ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар болон бусад зочид оролцов. Энэ үеэр “Эрдэнэт 40” маркыг Монгол маркын музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулав. Монгол улсын Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолын дагуу бүтээгдсэн “Эрдэнэт 40” маркны зураачаар Ч.Бат-Эрдэнэ ажиллажээ. Маркын эх зурагт Эрдэнэт үйлдвэрийн түүх, Эрдэнэт хотын хөгжил дэвшлийг тусган харуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн замнал, бахархам үйлс нь улс орондоо төдийгүй дэлхий дахинд тухайн улсын хөгжил дэвшил, ард түмнийх нь соёл уламжлалыг төлөөлж, хүн төрөлхтний хосгүй үнэт бүтээлийн нэгээр зүй ёсоор тооцогддог маркын нэг болжээ. Монгол улсын маркны түүхэнд 1977 оны зургаадугаар сарын 15-нд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр нэртэй нэг нэрийн энгийн марк гаргаж байжээ. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг