Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     36    0
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн  долоо хоногт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг,  Дэд ажлын хэсгийнхэн болон эрдэмтэн, судлаачдыг дээрх асуудлын хүрээнд хүлээн авч уулзсан. Ажлын хэсгийнхэн болон эрдэмтэн судлаачид иргэдээс ирүүлсэн санал, улсын хэмжээнд хийсэн олон хэлэлцүүлгийн үр дүнгээс гарсан саналыг танилцуулж мэдээлэл өгсөн аж. Эндээс харвал зарим нэг асуудал тодорхой болж түүнийг нь ч хэвлэлийнхэн онцолж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай зэрэгцэн Сонгуулийн тухай хууль болон Намуудын тухай хууль зэрэг олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах болно. Тухайлбал, Ажлын хэсгийн зүгээс болон эрдэмтэн судлаачдын боловсруулсан саналаар аймгийн ИТХ-ын сонгуульд нам гишүүдээ нэр дэвшүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-д намын гишүүн хүн нэр дэвшихгүй байхаар боловсруулж байгаа. Харин УИХ-ын сонгуулийн хувьд зөвхөн намууд хүнээ нэр дэвшүүлнэ” хэмээн дуулгалаа. Эндээс харвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохтой холбоотой олон ч хуульд өөрчлөлт орж мэдэх ажээ.  [sgmb id="1"][sgmb id="1"]Уулзалтын төгсгөлд УИХ-ын даргын зүгээс Ажлын хэсэг болон холбогдох албаныханд төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллага руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна. Д.Лүндээжанцан гишүүний мэдээллээр аймгуудын хувьд намын гишүүд аймаг, сумын ИТХ-д хүнээ нэр дэвшүүлэх эрхгүй болж мэдэх цаг ирэх нь. Өнөөдрийн аймгийн болон сумын ИТХ-аас харахад сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвшдэг. Сонгуулийн хугацаанд сонгогчийн төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж амлачихаад сонгуулийн маргааш амлалтаа мартаад дарга болохоор жирийлгэнэ. Удалгүй дарга болж аваад талийж одно. Энэ талаас нь харвал аймгийн ИТХ биш Дарга нарын Төлөөлөгчдийн Хурал болдог нь үнэн. Өнөөдөр манай аймгийн ИТХ-д жирийн нэг иргэн гэж бараг байдаггүй,  АН-ын И.Баасанжав нарыг эс тооцвол. Адаглаад төрийн байгууллагын ерөнхий менежерээс эхлээд байгууллагын дарга, орлогч захирал, ерөнхий захирал цол гуншинтай эрхмүүд хэт олонхийг бүрдүүлсээр байна. Холбогдох хууль тогтоомжид Д.Лүндээжанцан даргын хэлээд байгаа шиг зарим томоохон өөрчлөлт оруулбал сум, аймгийн ИТХ-д салхи орж жинхэнэ утгаараа аймгийн иргэдээс бүрдсэн төлөөлөгчдийн хурал болох нь. Ер нь сүүлийн үед МАНАН-г арилгахтай холбоотойгоор урьд өмнө дуулдаж байгаагүй шинэ өнгө, дуу хоолой сонсогдож байна. Ганц нэг жишээ  иш татвал, УИХ-ын болон аймаг, сумын ИТХ-ын гишүүд сонгогчидтойгоо уулзахдаа “гарын бэлэг” гардуулдаггүй байх. Цагаан сар, шинэ жилээр уулзалт нэрээр бөөнөөр нь цуглуулж баахан бурж байгаад нэг литр сүү, ганц нэг кг чихэр, цагаан будаанаас эхлээд 40 литрийн бидон тараахгүй байж болох тухай сураг дуулдаж эхэллээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг