Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     30    0
Монголчууд шинийн 7-ны өдөр айлчин гийчин хийхийг цээрлэдэг. Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Цагаан сарын өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Тиймээс бие биенийхээрээ айлчлан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэдэг юм. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай ажээ. Эх сурвалж: [sgmb id="1"]unen.mn  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг