Хичээл даваа гарагт эхэлнэ
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     92    0
Сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногт дуусч,  хоёрдугаар сарын 11-ний даваа гарагаас  хичээл орж эхэлнэ. БСШУС-ын сайдын тушаалаар сурагчдын амралтыг зохицуулдаг.   Үүний дагуу агаарын бохирдол, томуу төст өвчний дэгдэлтийн уршгаар сурагчдыг урт хугацаагаар амраах шийдвэр гаргасан. Манай аймгийн хувьд гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 20-нд эхлэх байсан боловч томуу, томуу төст өвчний тархалтын улмаас сурагчдын амралтыг сунгасан билээ. Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 11-ээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл албан ёсоор эхлэх юм байна.