Аймгийн Татварын хэлтсийг "Цагаан арслан" цомоор шагналаа
Онцлох мэдээ 7 сарын өмнө     45    0
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилд эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан албан байгууллага, иргэд, албан хаагч нарт аймгийн ИТХ-ын болон Засаг даргын нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Уурхайчин соёлын ордонд боллоо. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут,  Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм.       Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын Тэргүүн дээд шагнал “Цагаан арслан” цомоор аймгийн Татварын хэлтэс шагнагдлаа. Мөн аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтан Б.Сайнбилэг, Жаргалант сумын Жаргалант багийн зохион байгуулагч Ц.Энхзаяа, аймгийн БОЭТ-ийн Дотрын тасгийн сувилагч Ж.Бат-Эрдэнэ нарын 23 иргэн, хүндэт жуух бичгээр 18 иргэн шагнагдсан юм.  Орхон аймгийн Татварын хэлтэс нь орон нутгийн төсвийн орлогыг 2 жил дараалан давуулан биелүүлж, 2018 онд татварын орлогын төлөвлөгөөг 109.2 хувиар биелүүлж 47 тэрбум 808 сая төгрөг төвлөрүүлжээ. Мөн улсын төсөвт нийт 8 тэрбум 760 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс жилийн эцсийн дүнгээр 10 тэрбум 474 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 119.6 хувьд хүргэжээ.  Улс, орон нутгийн төсөвт нийт 55 тэрбум 243 сая төгрөг төвлөрүүлэхээс 63 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 7 тэрбум 765 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилт гаргажээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг