Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     28    0
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын дэвтэр  онц шаардлагагүй болжээ. Гэхдээ ЭМД-ын дэвтэр бүр ашиглалтаас гарах бус заавал авч очих шаардлагагүй болж байгаа аж. Эрүүл мэндийн даатгалын цахим  системд даатгалын сан бүрдүүлж, түүнд даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг багтаасан. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтэр шаардахгүй болсон. Энэ талаарх зөвлөмж мэдээллийг аймаг, орон нутгийн холбогдох газрууд руу чиглэл хүргүүлсэн байна. Харин зарим цөөн тохиолдолд регистрийн дугаараар үйлчлэхгүй. Тухайлбал, хувиараа даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ноогдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал төлөлт цахим системд харагдахгүй. Энэ тохиолдолд ЭМД-ын дэвтрээ үзүүлэх шаардлагатай. Тэгэхээр аль алинаар нь үйлчлүүлэх боломжтой.                     [sgmb id="1"]Хувиараа даатгуулагч сард 3200, жилдээ 36400 төгрөг төлнө Иргэд эрүүл мэндийн даатгалыг өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө төлөх нь чухал. Холбогдох хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүл мэндийн даатгал албан журмынх болсон. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой  хувиар тооцож, шимтгэл төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ 320 мянган төгрөг болсонтой холбоотойгоор даатгуулагч сард 3200, жилд 36400 төгрөг төлнө.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг