Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
Онцлох мэдээ 8 сарын өмнө     45    0
Аймгийн 2019 оны төсвөөс харвал сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах шиг, тоглох шиг болох нь. Зөвхөн энэ онд 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвт мөнгө хөрөнгийг нь суулгасан байх юм. Тухайлбал, Сум дундын ойн ангийн хэрэгцээнд автомашин_худалдан авахад 25 сая төгрөг *** Баян-Өндөр суманд дунд оврын автомашин авахад 35 сая төгрөг *** Аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд машин авахад 280 сая төгрөг *** Газар уснаа явагч тээврийн хэрэгсэл авахад 100 сая төгрөг *** Баян-Өндөр сумын ЗДТГ, ИТХ-д машин авахад 100 сая төгрөг *** Жаргалант сумын ЗДТГ-т машин авахад 50 сая төгрөг *** Хотын захирагчийн албанд машин авахад 139 сая төгрөг *** Цагдаагийн тоноглол бүхий машин авахад 25 сая төгрөг *** Аймгийн ЗДТГ-т машин авахад 25 сая төгрөг *** Байгаль орчны багц хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад туулах чадвар сайтай машин авахад 30 сая төгрөг тус тус зарцуулахаар төсөвлөжээ. Баян-Өндөр, Жаргалант сумын дарга нарын машин үнэхээр хэцүү болсон нь үнэн. Солих ч болсон болов уу. Харин Хотын захирагчийн албанд 139 сая төгрөгөөр “Ланд 200” авахаар төсөвлөснийг иргэд нэг их сайн ойлгохгүй л болов уу. М.Түмэнжаргал дарга “Ланд 200” унахгүй л бол ажлаа хийх боломжгүй болчихоод байгаа юм уу. Шинэ “Ланд”-тай болчихвол Хотын өнгө үзэмж сайжраад ирэх үү. 2018 онд сүүлчээр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү 100 гаруй сая төгрөгөөр “Прадо 105” автомашин худалдан авч ямбалсан. Олны хэл амнаас зугатахдаа машинаа нууцаар унадаг, шөнө дөлөөр хотын гудамжаар давхидаг тухай Нутгийн удирдлагын ордонд шивнэж байна. Гэтэл Д.Соёлчхүү даргын тухалдаг аймгийн Захиргаа энэ өвөл хөлдүү зоорь шиг зутруухан өвөлжиж байгаа. Дотор нь ажиллаж байгаа ажилтнууд эрүү толгой зодолдуулахаас наахнуур “Арай хүйтэн үү, бушуухан дулаараасай. Сумъяасүх даргыг байхад ч халуу дүүгээд сайхан байж дээ” гэсэн шиг өдөр хоногийг өнгөрөөж байна. Үнэнийг хэлэхэд Д.Соёлчхүү дарга шинэ машин унаж ямбалж байхад ажилчид нь өрөөндөө эсгий гутал дахь дэгтий өмсөхөөс наахнуур, дээр нь хоёр давхрын эрчүүдийн ариун цэврийн өрөөний босоо ОО бүтэн жилийн турш хар тортой байгааг сайн даргын үнэн нүүр царай гэж харах уу. Жорлонгийнхоо асуудлыг шийдчихэж чадахгүй жил тойрч байж шинэ машин унахдаа уургын морь шиг дарга нар иргэдийн төлөө биш татвар төлөгчдийн мөнгөөр ямблахыг илүүд үздэг болжээ. Д.Соёлчхүү дарга та арын өрөөний жорлонгоосоо гараад арай хол алхаад эрчүүдийн ариун цэврийн өрөөгөөр орвол нүд чинь нээгдэх болов уу. Энэ ариун цэврийн өрөөг засварлахад “Прадо 105”-ын үнэ орохгүй байлгүй дээ.    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг