Хөдөлмөрийн аюулгүй байдлын “Аюулгүй ажиллагчид” тодорлоо
Уул уурхай 5 жилийн өмнө     55    0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, ХАБЭА-н байгууллагын соёлыг бий болгох, ажилтнуудын идэвх санаачлагыг өрнүүлэх, улмаар осол гэмтлийг бууруулах зорилгоор улирал тутам “Аюулгүй ажиллагчид”-ыг шалгаруулан урамшуулах арга хэмжээг зохион байгуулдаг. 2014 оны хоёрдугаар  улирлын “Аюулгүй ажиллагчид”-ыг тодруулан, шагнаж урамшууллаа. Энэ улирлын “Аюулгүй ажиллагчид”-аар цех, нэгжүүдээс Авто тээврийн байгууллага түрүүлэн 5 сая төгрөгийн шагналын эзэн болсон бол удаах байруудад шалгарсан Эрчим хүчний цех 1.5 сая төгрөг, Төмөр замын цех 500 мянган төгрөг, Спорт ордон 300 мянган төгрөгийн шагнал тус тус хүртэв. Мөн “Аюулгүй ажиллагч”-аар тодрон, үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”–ийн жагсаалтанд анхны удаа бичигдэж буй 27 ажилтанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Рой И.В, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа нар “Эрдэнэтийн овоо” ордын баялгийн дээж зэсэн бугуйвч, “Аюулгүй ажиллагч”-ийн бичээс бүхий касканы наалт, хамгаалалтын нүдний шил, гэрчилгээний хамт гардуулж өгсөн юм. Түүнчлэн “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад хоёр дахь удаа бичигдэж буй 12 ажилтныг компанийн удирдлагын зүгээс зоогт урьж, “Зөв ажиллацгаая” сэдвээр санал бодлоо солилцсон бол “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад гурав дахь удаа бичигдэж буй 11 ажилтныг тус бүр 100000 төгрөгөөр шагнаж урамшуулав. Аюулгүй ажилтны жагсаалтад бичигдсэн ажилтнууд нь ХАБЭА-н үйл ажиллагаанд идэвхи санаачлага гаргаж, “Аюулыг мэдээлэх хуудас”, нээлттэй утас 71300, цахим шуудан 71300@erdenetmc.mn ашиглан өөрсдийн болон бусдын ажлын байранд гарч буй аюулыг зохих шатны удирдах ажилтнуудад мэдээлж арилгах, бууруулах арга хэмжээг авч, өөрийгөө болон хамтран ажиллагчдаа осол гэмтэлд өртөх, хурц хордлого болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан идэвх зүтгэл, санаачлагаа ийнхүү үнэлүүллээ. Эх сурвалж Erdenetmc.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)