“Эрдэнэт үйлдвэр” хүрэх дугуйн замтай болно
Уул уурхай 5 жилийн өмнө     55    0
“Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Зөв залуус” клубын санаачлагаар, тус үйлдвэрт ажиллагсдад зориулан дугуйн зам барихаар болжээ. Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдолоос шалтгаалан үүсэж буй олон төрлийн өвчин, таргалалтыг бууруулахад явган алхах болон дугуй унах нь ихээхэн ач холбогдолтой болохыг харуулсаар байгаа. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй нөхцөлд явганаар болон дугуйгаар ажилдаа очих боломжийг бүрдүүлэх үүднээс “Эрүүл мэндийн зам” буюу дугуйн замыг санаачилсан гэж клубын залуус ярьж байна. Тус ажлыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэх бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавихаар төлөвлөжээ. Эх сурвалж Erdenetmc.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)