Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
Нийгэм, Улс төр 9 сарын өмнө     107    0
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр гарсасан билээ.Энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж цалингийн доод хэмжээ 80 мянган төгрөгөөр  нэмэгдэж 320 мянгад болов. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад байна. Эдгээрийн 8 хувь буюу 80 мянга гаруй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг”гэсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог билээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)