Х.Бадамсүрэн: Бид ирээдүйн зорилтоо тод томруунаар тодорхойлсон
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     92    0
“1000 инженерийн зөвлөгөөн” –ийг нээж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүэрн хэлсэн үгэндээ “Бидний энэхүү үйл ажиллагаанд салбарын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, ач холбогдол өгч буйд талархаж байна. Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үед тус яамыг удирдаж явсан Хөдөлмөрийн баатар, нэрт геологич, доктор Ч.Хурц болон бусад ахмад ажилтнууд оролцож байна. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаачид энд цугласанд олзуурхаж байна. Эндээс харахад, бид энэ удаа зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн зэс молибдений тухай биш салбарын гал тогооны өргөн сэдвийг олон талаас нь үр дүнтэй ярилцлаа. Тодруулбал, төмрийн хүдэр, жонш, металлургийн тухай хэлэлцэж, том утгаараа газрын доорх байгалийн баялгийг газрын гадаргуу дээр гаргаж, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлно. Нөгөө талаар, гарын таван хурууны зарчмаар хийдэг уул уурхайн салбарын геологи, олборлолт, баяжуулалт боловсруулалт, гүн боловсруулалтын технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүдийг хурлын үеэр танилцуулсан. Энэ он бол манай үйлдвэрийн хувьд онцлогтой жил. “Эрдэнэт” анхны баяжмалаа үйлдвэрлэж гаргасны түүхэн 40 жилтэйгээ золгож буй. Уул уурхайн салбарын хөгжил дэвшлийн түүчээ болж ирсэн түүхэн замналын ололт амжилтаа бид дүгнэн цэгнэж байна. Мөн цаашдын зорилтоо тод томруунаар дэвшүүлж буй. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж байна. Бидний бодлого, хөтөлбөр, төлөвлөлт маш тодорхой. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд харилцан уялдаа холбоог илүү нягт нямбай болгохыг зорьж байна. Бид хөгжлийн бодлогоо таван чиглэлээр тодорхойлсон. [sgmb id="1"] Техник, технологи, байгаль орчны, мөнгө санхүү, хүний нөөцийн үндсэн таван бодлогын хэрэгжилтийн үйл явц, үр дүнг үйлдвэрийн хэмжээнд биш салбарынхаа өргөн хүрээг хамруулан, мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэж зөвлөлдсөн” хэмээн