Гэрэл зураг, номын хуудас 40 жилийн түүхийг өгүүлж байна
Хотын амьдрал 7 сарын өмнө     22    0
 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдрийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Эрдэнэтийн овооны эрэл хайгуулын үеэс эхлэн бүтээн байгуулалт, эрмүүн хөгжлийн үе шатыг гэрэл зургийн үзэсгэлэнд түүхчлэн багтаасан байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан 200 орчим гэрэл зураг, ном товхимол, баримт бичгүүдийг дэлгэн харуулав. Мөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхны төрхийг өнөөгийн дүр зурагтай харьцуулсан гэрэл зургууд тавигдсан нь зочдын сонирхлыг ихэд татав. Үзэсгэлэнг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлэхдээ "Эрдэнэт бол Монгол улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн тод жишээ билээ. Түүхийг түүх чигээр нь авч үлдэнэ гэдэг бахархалт үйл юм. Энд дэлгэгдсэн гэрэл зурагт, номын хэвлэлийн хуудсанд Эрдэнэтийн 40 жилийн түүх бүтнээрээ мөнхрөн үлдэж байна" гэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, үйлдвэрийн удирдлага болон хамт олны төлөөлөл оролцлоо.[sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг