Алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлж батламжлав
Мэдээ, мэдээлэл 11 сарын өмнө     51    0
 Компанийн удирдлагууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг баталгаажуулан гарын үсэг зурлаа. Түүхэн ойг тохиолдуулан жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс хамтран үйлдвэрийн удирдлага, ажилчдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Хамт олноос гаргасан саналыг үндэслэн компанийн Алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна”, Эрхэм зорилгыг “Бид, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ”, Үнэт зүйлсийг “Аюулгүй байдал ба эрүүл мэнд, Ёс зүй, хариуцлага, Байгаль орчин, Хамтын хүч, Инноваци” хэмээн тодорхойлон баталгаажуулав.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)