"Эрдэнэс Тавантолгой” компани ирэх онд ногдол ашиг хуваарилна
Онцлох мэдээ 8 сарын өмнө     43    0
Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 41,3 сая тонн нүүрс борлуулсны 33,3 тонныг нь экспортолжээ.Үүнээс "Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны эцэс гэхэд түүхэндээ анх удаа 13 сая тонн  нүүрс экспортод гаргахаар байгаа юм. Тиймээс нүүрсний борлуулалт буурсан гэдэг мэдээлэл ташаа, харин зөвхөн тээвэрлэлтийн тоо цөөрсөн гэдгийг УУХҮЯ-ны эх сурвалж хэлж байна. "Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа тул аудитлагдсан тайлан дээр үндэслээд тус компанийн ТУЗ шийдвэр гаргаж, ирэх оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийн ногдол ашиг хуваарилах ажээ. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой” компанийн 2511000 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд нийт хувьцааны 14.4 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд, 85 хувийг нь Засгийн газар эзэмшиж байна. Эх сурвалж: "Tur.mn"[sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг