Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
Онцлох мэдээ 9 сарын өмнө     51    0
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Одоогоос 40 жилийн өмнө буюу 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Эрдэнэтийн овооны орд газрыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр ажил хэрэг болж энэ том үйлдвэрийн анхны тээрмийн хүрдийг эргүүлэх товчлуурыг дарж байжээ. Эрдэнэтчүүд, “Эрдэнэт үйлдвэр” компанийн үе үеийн уурхайчид, ахмадууд, Орхон аймгийн иргэд гэлтгүй Монгол орон даяар, Монголын уурхайчид тус үйлдвэрийн хамт олонтой цуг энэхүү түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойн баярын хурлын индэр дээрээс тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ажилтан ажилчид, уурхайчиддаа хандан “Үйлдвэрийн захиргаанаас ажилчдынхаа нийгмийн асуудлыг дэмжихэд олон талаар анхаарч ирсэн. Түүний нэг нь шинээр гэр бүл болж байгаа залуу ажилтан болон амьдралын нөхцлөө дээшүүлж буй уурхайчдад нийгмийн дэмжлэгийн сангаас олгодог орон сууцны дэмжлэгийн 8 сая төгрөгийг 12 сая төгрөг болгон нэмэгдүүлэх тушаалд дөнгөж сая би гарын үсэг зурлаа. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон сууцны дэмжлэгийн мөнгө 12 сая төгрөг болж байна. Манай үйлдвэр 2016 онд 300 гаруй, 2017 онд 500 шахам тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2018 онд 650 гаруй сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвтэй байна. Энэ бол манай уурхайчдын бахархал, ажлын үр дүн юм. Бид өнөөдөр Дэлхийн жишиг Монголын бахархал болсон компани байхаар Алсын хараагаа тодорхойлж уурхайчдаа төлөөлөн гарын үсэг зурж баталгаажууллаа. Үнэт зүйлсээ ч мөн тодорхойлсон. Ийм учраас бидний Алсын хараа тодорхой байна. Алсын харааныхаа заасан зүг рүү эрхэм зорилгодоо нэгдэн, эрхэм зорилгодоо түшиглэж, үнэт зүйлсдээ тулгуурлан үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө бид нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллах болно. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Бидний Алсын хараа мэргэн байх болтугай. Эрхэм зорилго маань оновчтой байх болтугай, Үнэт зүйлс маань баяжин дэвжих болтугай” хэмээсэн юм.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг