Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
Нийгэм, Улс төр 9 сарын өмнө     51    0
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр зарим нэг сонирхолтой асуудал хөндөгдсөн юм. Тэргүүлэгч Д.Мөнхбат “Манай Хот тохижуулах газрын хогны машинууд арай дэндүү байна. Тэр тусмаа уруу газарт маш хурдтай явдаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчдөг боллоо. Би энэ талаар Хот тохижуулах газрын дарга Оюунбаярт хандаж хэлэхэд өөдөөс манай жолооч нар бензинээ хэмнэх гээд  уруу газар давхидаг юм гэж хариулсан. Үүнд арга хэмжээ авах боломж байна уу. Дээр нь одоо жолооны курс 14 хоног болжээ. Шалгалтаа л сайн авах хэрэгтэй байна. Албан газар мэргэшсэн жолооч авах ёстой. Нэг хүн ажилд орох гээд ирдэг. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх байна уу гэж асуухад байдаггүй. Гэтэл маргааш нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх олоод ирдэг. Энэ үнэмлэхийг хаанаас олгодог юм бэ. Ганцхан хоногийн дотор мэргэшсэн үнэмлэх олгодог юм уу” гэлээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва: “Би хүртэл нэг удаа машинтайгаа зогсож байхад Хот тохижуулах газрын хогны Зил 130 машин дахиж ирээд мөргөсөн удаатай. Хогны машинууд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг нь үнэн. Манай цагдаагийнхан энэ тал дээр анхаарч, арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.  Хүний амь наснаас илүүтэй бензиний хэмнэлт гэж байх уу. Энэ арай дэндэж байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг