Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч...
Хотын амьдрал 7 сарын өмнө     18    0
              Жолооч бэлтгэх хугацаа өмнө нь дор хаяж хоёр сар байлаа. Гэтэл хууль, дүрмэнд өөрчлөлт орсноор өнөөдөр жолооны дамжаа 14 хоног болсон ажээ. Ийнхүү хугацааг нь богино болгосон ч дүрмийн шалгалтыг цахимаар авдаг болжээ. Манай аймгийн хувьд цахимаар шалгалт авах боломж тааруу байгааг аймгийн ЗЦТ-ийн дарга М.Баттулга Тэргүүлэгчдийн хуралдаанд дуулгаж 10-15 компьютер олгож өгөхийг дарга нараас хүссэн юм. Жолооч бэлтгэх хугацаа 14 хоног болсон ч шалгуулагч цахимаар авч байгаа шалгалтанд унасан бол тэнцэтлээ хэдэн ч удаа шалгалтад орох эрхтэй ажээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва цагдаагийнханы хүсэлтийг хүлээн авч шийдэх боломжтой хэмээсэн юм. Ингэснээр цахимаар авч байгаа шалгалт хүртээмжтэй, бодитой, хяналт шалгалтын хүрээнд авах боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг