Түрүү үзүүрийн бөхчүүдэд бай шагналыг нь гардуулав
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     44    0
Үндэсний их баяр наадамд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. Түүнд уржигдар Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг гардуулжээ. Мөн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялаасан байна.  Мөн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн Ширбазарын Жаргалсайханы үзүүлсэн амжилтыг нутгийн ахан дүүс нь мялаалаа. Долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр Үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулав.  Үүний дараа Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, гурван өрөө байраар мялаахаа наадамчин олны өмнө амлав.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)