Явган зам дагасан явган сурвалжлага II
Хотын амьдрал 7 сарын өмнө     22    0
Манай хот хэдэн мерт урт явган замтай вэ    Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан үеэс хойш орон сууцны хороолол болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд 58 мянган метр кв явган хүний зам тавигдсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хотын хар асфальтан замаас дутахааргүй урттай  явган хүний замыг манай ахмад үеийнхан хотдоо тавьж бидэнд үлдээжээ. Энэхүү 58 мянган метр кв явган хүний замын насжилт нь дунджаар 20-35 жил байдаг аж. Энэ талаас нь харвал аймгийн хэмжээнд 2010 оноос өмнө тавигдсан явган хүний замын ашиглалтын хугацаа дууссан гэсэн үг. Манайхан сайн мэднэ, үйлчилгээний төвийн өмнөх хойдох явган хүний зам, Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөнөөс Холбооны байр хүртэлх явган хүний замын бетон нь хагарч эмтэрсэн, түүний цаанаас нь төмөр нь арзайж, сэрзийгээд л. Хөл муутай хүн бүдэрвэл хамраараа төмөр шааж унах аюултай энэ дүр зураг саяхныг хүртэл байсныг бид мэднэ. Өмнөх үеийн явган хүний зам  50х50 хэмжээтэй асфалтан бетон хавтан бүхий бүтэцтэй байсан.  Явган хүний замын арчилгаа тордолтын ажлыг аймгийн Хот тохижуулах газар хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, ашиглагч байгууллага болох Хот тохижуулах газрын саналыг үндэслэн  2011 оноос сэргээн засварлах шаардлагатай зам, талбайн хэмжээ, зураг төслийг боловсруулан шинэчлэх ажил хийгдэж байна.  2012-2016 он буюу Ардчилсан намынхан аймаг, орон нутгийн эрх мэдлийг гартаа атгаж байсан тэр жилүүдэд  нийтдээ 48 мянга 930 метр кв явган хүний зам шинээр болон шинэчлэн засварлах  ажил хийжээ. Үүнээс орон сууцны хороолол, нэрэмжит гудамж талбайн 32 мянга 217 метр кв явган хүний замыг шинэчилж, 6 мянга 152 метр кв замд нөхөлт хийсэн мэдээ байна. Явган хүний замын  ашиглалтыг сайжруулахын тулд иргэдийн оролцоог хангахын тулд нэгэн ажлыг шинээр сэдсэн байна.  Гэр хорооллын багуудад олон нийт, иргэдийн  оролцоотойгоор 22 байршилд 10 мянга 561 метр кв замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжийг хангасан бетон болон өнгөт хавтанцар бүхий хийцлэлтэй явган хүний зам өнгөрсөн хугацаанд шинээр тавьсан байна. Энэ ажил их үрдэнтэй болсон гэж одоо ч гэр хорооллын иргэд ярьдаг. Гэр хороололд тавьж байгаа явган хүний замыг оршин суугчид нь өөрсдөө нөхөрлөл байгуулан иргэдийнхээ болон Багийн Ажлын албаны хяналтан дор хийж гүйцэтгэсэн. Мэдээж дээрээс нь Хотын захирагчийн алба болон Хот байгуулалт барилга, захиалагчийн албаныхан хяналт тавьсан байдаг. Өнөөдөр ч гэсэн явган хүний зам тавихын тулд анхан шатны нэгжээс эхлэн иргэдийнхээ саналыг авч нэгтгэн эрэмблэх ажил хийж байна. Улмаар явган хүний зам тавих ажлыг улам илүү чанаржуулахын тулд 2017 онд аймгийн ЗДТГ-аас санаачлан “Явган хүний зам” дэд хөтөлбөрийг боловсруулж орон нутгийн эрх барих дээд байгууллага болох аймгийн ИТХ-аар батлуулсан нь нүдээ олсон ажил байсан гэдгийг иргэд онцолж байна. Ингэснээр явган хүний зам тодорхой “мөрийн хөтөлбөр”-тэй болсон гэсэн үг. “Явган хүний зам” дэд хөтөобөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатайгаар, иргэдийн оролцоонд тулгуурласан хэлбэрээр хийж гүйцэтгэж байна. Энэ талаарх албаны хүний яриаг хүргэж байна. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг