Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
Онцлох мэдээ 11 сарын өмнө     67    0
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталжээ. Ингэхдээ  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт,  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэл болгосон байна. Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд: Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног амарна. Гуравдугаар улирлын дундуур буюу цагаан сарын үеэр 1 долоо хоног амарна. Сурагчдын гуравдугаар улирлын амралт бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна. Зуны амралт: I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ. Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам[sgmb id="1"][sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)