Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     105    0
            Арванхоёрдугаар сарын 11 буюу Эрдэнэт хотын өдөр болж буйтай холбогдуулан Орхон аймагтай найрамдалт харилцаатай хотуудын төлөөлөл бүхий албаны хүмүүс манай аймагт хүрэлцэн ирсэн юм. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захирагчийн нэгдүгээр орлогч Иринч Александр Дашиевич тэргүүтэй зочин төлөөлөгчдийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон орон нутгийн удирдлагууд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлэв. [sgmb id="1"]