Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
Хотын амьдрал 7 сарын өмнө     20    0
[sgmb id="1"]     “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үдшийн цэнгүүний үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд  3 ихэр охин өлгийдөн авсан Э.Одхүүгийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэлээ. Уг байр нь Евро Эко хорооллын орон сууц бөгөөд зардлыг нь орон нутгаас гаргасан юм. 2018 оны тадвугаар сарын 1-нд Баян-Өндөр сумын Их залуу багийн иргэн Э.Одхүү, Б.Цэрэннадмид нарын гэр бүлд БОЭТ-ийн Төрөх тасагт 3 охин мэндэлсэн байна. Охидод О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ гэх нэр хайрлажээ.  Мөн энэ үеэр “Анхны-Оч”, “Үйлсбадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлагад явах автомашин олголоо.  Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Учир нь “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төв нь Зэст, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багийн нийт 20 мянга гаруй, “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төв гэр Цагаанчулуут, Уртын гол, Рашаант, Наран багийн нийт 14 орчим иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.  Түүнээс гадна өрхийн эрүүл мэндийн бусад төвүүдэд нярайн шарлалт хэмжих аппарат болон цусны шинжилгээний анализатор 4-ийг тус тус гардуулан өглөө. Дээрх авто машин, тоног төхөөржийг нийлүүлэхэд орон нутгаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг