С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
Онцлох мэдээ 7 сарын өмнө     22    0
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдол аймгийн ЗДТГ-ын 70353511 дугаарын утсанд иргэдээс ирдэг. Ялангуяа өглөө, оройн цагт иргэд, хүүхэд багачууд удаан хугацаагаар автобус хүлээн зогсдог, зарим ахмад настан иргэдийг авалгүй өнгөрдөг, нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч, кондукторууд иргэдтэй зүй бус харьцаж байна гэсэн мэдээлэл ирдэг. Иймээс аймгийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Батжаргал аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболд, аймгийн Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа болон Авто тээврийн улсын байцаагчдыг байлцуулан өглөөний 07.00 цагаас хотын зарим чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллав. Энэ үеэр зарим иргэдийн саналыг хүлээн авч цаашид анхаарч ажиллахаар холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг