“Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
Нийгэм, Улс төр 10 сарын өмнө     76    0
“ERDENETNEWS.MN” сайтын сэтгүүлчийн ташаа ойлголт, мэдээллийн улмаас “Эрдэнэт өргөө кинотеатр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэл гаргасан тул хүлцэл өчиж, залруулга гаргаж байна Орхон аймагт 2016 онд ашиглалтад орсон “Эрдэнэт-Өргөө” кинотеатр нь хувийн компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан томоохон бүтээн байгуулалт болохыг Эрдэнэтчүүд бид сайн мэднэ.  Энэхүү кинотеатрыг барих ажил санхүү мөнгөний хомсдолын улмаас хоёр  давхар карказ төдий зогсож, эрдэнэтчүүд кинотеатртай болох мөрөөдөл мартагдаж байсан үед “Нью Тур Сафарис” ХХК 10 гаруй тэрбум төгрөгийн өөрсдийн хөрөнгө оруулалтаар кинотеатрыг барьж байгуулсныг Эрдэнэтчүүд мэдэх билээ.  “Нью Тур Сафарис” ХХК нь “Эрдэнэт-Өргөө” барилгын ажлын зургийг БНСУ-ын нэр хүндтэй компаниар хийлгэж, орчин үеийн тоног төхөөрөмж, барилгын стандарт бүхий Улаанбаатар хотод цөөхөн байх загвар дизайн бүхий кино театрыг ашиглалтад оруулж, Эрдэнэтчүүдэд оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүний үр дүнд дэлхийн шилдэг киноны нээлтийг Эрдэнэтчүүд үзэх, мэдрэх боломжийг олгосон “Эрдэнэт Өргөө кинотеатр” нь бусад орон нутагт байхгүй хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалт болсон юм. Мөн үүнээс гадна Монгол Улсад гайхагдсан “Оюу толгой” төслийн кинотеатр нь майхан төдий, ард иргэд орон нутагт баялаг болж үлдэхгүй, зөөврийн кинотеатр хэлбэрээр байгуулагдсан байхад “Нью Тур Сафарис” ХХК  Монголд төдийгүй Азидаа тэргүүлэх кино театрыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж чадсан нь монгол хүн эх орондоо хөрөнгө оруулалт хийх сэтгэл зүрх байдгийг нотлон харуулсан юм. Иймд энэхүү кинотеатрыг улсын хөрөнгөөр баригдсан гэх мэтээр ташаа мэдээлэл нийтэлсэндээ “Нью Тур Сафарис” ХХК-ийн хамт олонд уг мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчийн өмнөөс сайтын хамт олон ХҮЛЦЭЛ  өчиж байгааг хүлээн авна уу. “Erdenetnews.mn” сайт [sgmb id="1"]    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)