Номын нээлт болов
Онцлох мэдээ 10 сарын өмнө     54    0
“Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын ажиллагааны хүрээнд “Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түүхэн товчоо 1974-1983”  нэгдүгээр дэвтэр номын нээлт болов. Эл номыг аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дамбийн Цагаач эмхэтгэн бүтээж доктор /Ph.d/ Шаарийбуугийн Ганбат хянан тохиолдуулсан байна. Эрдэнэт хотын түүхийг хүүрнэн өгүүлэх түүхийн товчоонд Монгол Чехословакийн геологчид Эрдэнэт хайрханы хормойд дөрвөн гэр, дөрвөн майхан зоож геологи хайгуулын ажил эхэлж байсан тэртээ 1963 оны үйл явдлын тухай болон Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож байсан тухайн үеийн   ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын 172 хотын 43 үндэстэн ястны төлөөлөл болох 15 мянган  иргэн бүтээн байгуулалтад оролцсон түүхийг баталгаажуулсан байна. Мөн манай улсын 18 аймаг, 2 хотоос хүрэлцэн ирсэн илгээлтийн эзэд, МАНЗ-ын илтгээлтийн эзэд Ардын армийн 155 дугаар нэгтгэлийн барилгачин дайчид хоногийн гурван ээлжээр ажиллаж байсныг өгүүлсэн байна. Энэ үеэр “Эрдэнэт хотын өдөр”-т зориулан сурагчдын дунд зарласан гар зургийн уралдаанд эхний гурван байрт шалгарсан сурагчдад шагнал гардуулав. Гар зургийн уралдааны бага насны ангилалд тэргүүн байрыг 20 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Б.Эрдэнэболд, дэд байрт тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Э.Цэлмэг, гуравдугаар байрт наймдугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч А.Сувд-Эрдэнэ нар шалгарчээ. Дунд насны ангилалд тавдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Санчир, М.Тэмүүлэн, хорьдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Т.Болорзаяа нар эхний гурван байрт шалгарчээ. Харин ахлах насанд тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Цэндмаа, хорьдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Пүрэв, тавдугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч А.Балжмаа нар шалгарсан байна. Уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут нар гардуулсан юм.   [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)